Английн лигийн цомын ¼ шигшээн үлдсэн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Вест Хэм”-ийг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээ шатанд шалгарч үлдлээ.
Тоглолтын 2, 90 дэх минутад Ибрахимович хоёрыг оруулсан бол Марсяль 48, 62 дахь минутад мөн дубль хийжээ. Харин “Вест Хэм”-ээс 35 дахь минутад Флетчер нэр төрийн ганц гоол оруулсан байна.
Тэгвэл “Арсенал” клуб энэ тойрогт талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, 0:2-оор хожигдлоо. Ингэснээр нэг цомын тэмцээнээс хасагдаж байна. Тоглолтын 13 дахь минутад Йорди Класи тооны харьцааг нээсэн бол 38 дахь минутад Бертран нэгийг нэмжээ.
Ийнхүү Английн лигийн цомын хагас шигшээд “Ливерпүүл”, “Халл Сити”, “Саутгэмптон”, “Манчестер Юнайтед” клубүүд үлдээд байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.