Францын Лиг 1-ийн 15 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Хүснэгтийг тэргүүлэгч “Ницца” клуб энэ тойрогт “Генгам”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр 36 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 5 дахь минутад Бельханда оруулсан байна.
Тэгвэл “ПСЖ” клуб энэ тойрогт талбайдаа “Анжер”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 35 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 34 дэх минутад Тиаго Силва тооны харьцааг нээсэн. Улмаар Кавани 66 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ. Ингэснээр тэрбээр 14 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тасархай тэргүүлж байна.
Бусад тоглолтын үр дүн
Бастия 1-1 Бордо
Тулуза 1-0 Монпелье
Сент-Этьен 0-0 Марсель
Нанси 4-0 Метц
Нант 0-6 Лион
Лилль 4-2 Кан
Лорьян 2-1 Ренн
Дижон 1-1 Монако
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.