Д.Алтансүх, Д.Амартүвшин, Д.Сумъяа хүрэл, М.Уранцэцэг алтын төлөө барилдана

Д.Алтансүх, Д.Амартүвшин,  Д.Сумъяа хүрэл, М.Уранцэцэг алтын төлөө барилдана

Японы нийслэл Токио хотод болж буй жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээний хэсгийн барилдаанууд өндөрлөлөө. Манайхаас дөрвөн бөх медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Д.Амартүвшин торгуулийн тойрогт Узбесктаны бөх Мухриддин Тилововыг ялж, хүрлийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Манай бөх хүрэл медалийн төлөө Оросын Роберт Мшвидобадзетай барилдана.

Тэгвэл 66 кг-д барилдсан Г.Хэрлэн торгуулийн тойрогт Солонгосын шилдэг бөх Ан Баултай тулж, ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх медалийн төлөө Японы Ишидо Норихитотай барилдахаар учраа таараад байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг хагас шигшээд Японы бөх Тонаки Фүнатай барилдаж, торгуулаар яллаа. Тэрбээр аваргын төлөө Солонгосын Жон Бу Кёнтой барилдана. Манайх бөх Олимпийн наадмын хэсгийн аваргын төлөөх барилдаанд түүнд ялагдаж байсан билээ.

Харин Олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа хагас шигшээд Японы бөх Цукаса Ёшидотай барилдсан ч цэвэр ялагдлаа. Ингэснээр хүрлийн төлөө Францийн шилдэг бөх Хеленетэй барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаанууд үдээс хойш 16:00 цагаас эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.