Карлос Пуйоль: Хамгийн шилдэг Эль Класико бол “Реал”-ыг 6:2-оор хожсон тоглолт

Карлос Пуйоль: Хамгийн шилдэг Эль Класико бол “Реал”-ыг 6:2-оор хожсон тоглолт

Испанийн алдарт хоёр баг болох “Реал Мадрид” болон “Барселона” клубүүд маргааш шөнө тулах учиртай. Тэгвэл ээлжит Эль Класикогийн өмнө “Барселона”-гийн хамгаалагч асан Карлос Пуйоль өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр “Энэ тоглолтод “Барса” хэрвээ хожигдвол “Реал”-аас 9 оноогоор хоцорно. Тийм болохоор бүхий л хүчээ дайчилж тоглох хэрэгтэй. “Реал”-ын хувьд ч энэ маш чухал тоглолт, тийм болохоор хожихын төлөө бүх хүчээ дайчлах нь мэдээж.  Хожиж чадвал 9 оноогоор тасарна шүү дээ. Харин “Барса”-д хожигдох эрх байхгүй. Мэдээж энэ маш хүнд тоглолт болно. Гэхдээ би “Барселона”-г хожих байх гэж найдаж байна.

“Барселона” бөмбөг илүү эзэмших шаардлагатай, тэгж чадвал “Реал” арай бага аюул тарина. Түүнээс гадна, Криштиано Роналдог анхаарч байх хэрэгтэй. Тэдний довтлогчид бүгд маш сайн.

Эль Класико үргэлж онцгой байсан, бүгд л сандардаг. Хүн бүр бүр 10 хоногийн өмнөөс энэ тоглолтыг хүлээдэг юм. Би “Реал”-ыг 3:0, 6:2 болон 5:0-ээр хожиж байсан тоглолтуудыг санаж байна. Тэр дундаас 6:2-оор хожсон тоглолт хамгийн гайхалтай. Тэр үед “Барселона” үнэхээр хүчирхэг байсан ч “Реал” сайн тоглосон” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.