“Вест Хэм” клуб “Борнмут”-ын довтлогч Уилсоны төлөө 25 саяыг санал болгожээ

“Вест Хэм” клуб “Борнмут”-ын довтлогч Уилсоны төлөө 25 саяыг санал болгожээ

“Борнмут” клубын довтлогч Каллум Уилсоныг “Вест Хэм” клуб сонирхож эхэлжээ. Лондоны багийн дасгалжуулагч Славен Билич ирэх нэгдүгээр сард багийнхаа довтолгоог сайжруулахаар зорьж байгаа. Тэгвэл түүний нэн тэргүүний сонголт нь 24 настай Уиолсон болчихоод байна.

Өнгөрсөн тавдугаар сард “Вест Хэм” Уиолсоны төлөө 15 сая фунт стерлинг санал болгосон ч “Борнмут” татгалзаж, тоглогчтойгоор шинэ гэрээ байгуулсан юм. Тэгвэл ирэх нэгдүгээр сард “Вест Хэм” түүний төлөө 25 саяыг санал болгож, авахаар төлөвлөж байгаа аж. Уилсон энэ улирал эхлээд премьер лигийн 12 тоглолтод оролцож, 4 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.