Левандовски “Байерн”-тай гэрээгээ сунгахад ойрхон байна

Левандовски “Байерн”-тай гэрээгээ сунгахад ойрхон байна

Германы “Байерн Мюнхэн” клубын довтлогч Роберт Левандовски багтаа дахиад хоёр улирал тоглохоор болоод байгаа бололтой. Өдгөө 28 настай довтлогчийн хуучин гэрээ 2019 оны зургадугаар сард дуусах учиртай. Тиймээс дахин хоёр жилийн гэрээ байгуулж, 2021 он хүртэл сунгахаар болоод байгаа аж.

Шинэ гэрээний дагуу тэрбээр 15 сая еврогийн орлоготой болох бөгөөд багийн хамгийн өндөр цалинтай Томас Мюллер зэрэг тоглогчдын энд зэрэгцэж очиж ажээ. Энэ улирал эхлээд Левандовски 13 тоглолтод оролцож, есөн гоол оруулж, хоёр дамжуулалт өгчихөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.