Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Маруан Феллайни багаас явж магадгүй байна. “Улаан чөтгөрүүд” өдгөө 29 настай тоглогчийг явуулах эсвэл зээлж магадгүй байгаа талаар Daily Mail мэдээллээ.
Лондон хотын “Вест Хэм” клуб түүнийг сонирхож байгаа бөгөөд 20 саяар үнэлж байгаа аж. Гэхдээ түүний цалингийн асуудал энэ наймаанд саад болоод байгаа юм байна. Феллайны 2013 онд 27.5 сая фунтээр “Эвертон”-оос “Манчестер Юнайтед”-д ирж байсан билээ. Энэ улирал эхлээд Феллайни 11 тоглолтод оролцоод байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.