Крис Полын наймааг цуцалсан талаар Дэвид Стөрн ингэж тайлбарлажээ

Крис Полын наймааг цуцалсан талаар Дэвид Стөрн ингэж тайлбарлажээ

NBA-ын 2011-2012 оны улиралд 161 өдрийн ажил хаялт дуусаж, тухайн үед НБА-н коммиссар байсан Дэвид Стерн Крис Полын алдарт наймааг цуцалж байсан билээ. Тэгвэл энэ талаар Коммиссар асан Дэвин Стөрн анх удаа үг хэлж, тус солилцоо хэзээ ч хийгдээгүй байсан гэлээ...

Лос Анжелес Лэйкэрс Полыг Пау Гасол, Ламар Одом хоёроор солин авч, Нью Орлеанс Хорнэтс Гасолыг цааш нь Хьюстон руу солих наймаа яригдаж, бараг л бүтчихсэн мэтээр бид сонсож байсан. Тэгвэл Хорнэтсийг тухайн үед NBA эзэмшиж байсан ба Дэвид Стөрн наймааг "лигийн тэнцвэр хадгалах" шалтгаанаар цуцалсан гэсэн ойлголт олон нийтэд байсаар ирсэн. Энэ тухай Стөрн анх удаа ам нээж, ийм тайлбар өглөө.

Сур: NBA Нью Орлеанс багийг эзэмшдэг байсан талаар та дурдлаа. Тэгвэл Крис Полыг Лэйкэрсд ирэх солилцоог цуцалсан явдал таны хувьд гаргасан хамгийн хүнд шийдвэр үү?

Дэвид Стөрн: Би асуултыг чинь засмаар байна. Ямар цуцалсан шийдвэр вэ. Тухайн үед багийн Ерөнхий Менежерт тус солилцоог хийх эрх мэдэл байгаагүй. Эздийг төлөөлж байсан хүний хувьд би тэр солилцоог хийхгүйгээр шийдсэн. Би эздийн төлөөлөгч учраас тэнд цуцлах ямар ч юм байгаагүй. Тэр солилцоо хэзээ ч хийгдээгүй байсан.

Стөрний энэ хариултыг яаж ойлгох нь хэцүү л юм. Магадгүй тухайн үед Ерөнхий Менежер байсан хүн нь юу болсныг илүү бодитойгоор ярьж магад. Хууль, эрхзүйн хүрээнд бол Дэвид өөрийгөө хамгаалаад л гарж. Харин яагаад энэ тухай өмнө нь хэвлэл, мэдээллээр яриагүй талаар тэр хэлэхдээ, "хоёр багийн (Лэйкэрс, Рокетс) ерөнхий менежерүүд над руу дайрахад бэлэн байсан учраас буруу ойлголт үүсэх нь ойлгомжтой байсан" гэжээ.

Үүний дараахан Лэйкэрс Байнумыг Ховардаар сольсон билээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.