Х.Баттулга “Алтан од”-ын эзэн боллоо

Х.Баттулга “Алтан од”-ын эзэн боллоо
Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ хүрээнд Монголын спортын зүтгэлтнүүд болон тамирчин, дасгалжуулагчидад МҮОХ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн байна.  
 
Өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа хэмээн “Алтан од”-оор шагнажээ. 
 
Эргэн сануулахад, МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналыг өнгөрсөн жил дугуйн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цолмон, Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир нарт олгож байсан юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.