Английн “Вест Бромович” клубын довтлогч Саломон Рондон премьер лигийн 16 дугаар тойргийн хүрээнд “Суонси” клубын хаалганд 13 минутын дотор гурван гоол оруулж, хет-трик хийсэн билээ.
Тэгвэл Венесуэл эр премьер лигийн нэг тоглолтод толгойгоороо гурван гоол оруулсан хоёр дахь хөлбөмбөгч болжээ.
Өмнө нь 1997 онд “Эвертон”-ы экс довтлогч Данкан Фергюсон “Болтон”-ы эсрэг толгойгоороо гурван гоол оруулж байсан юм байна. Рондон энэ улиралд премьер лигийн 16 тоглолтод оролцож, 7 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.