“Хэбэй Чайна Форчун” Мессид жилд 100 саяыг төлөхөд бэлэн байна

“Хэбэй Чайна Форчун” Мессид жилд 100 саяыг төлөхөд бэлэн байна

Хятадын “Хэбэй Чайна Форчун” баг Испанийн алдарт “Барселона” клубын довтлогч Лионель Мессиг авахаар санаархаж байгаа ажээ. Азийн клубын удирдлагууд Мессид татварын дараах байдлаар 100 сая еврогийн цалинтай, 5 жилийн гэрээ байгуулахад бэлэн байгаа талаар Sky Sports мэдээлжээ.

Харин “Барселона” Месситэй гэрээгээ сунгахаар бэлтгэж байгаа юм. Шинэ гэрээний дагуу тэрбээр Каталаны багаас жилд 35 сая евро авах аж. Хятадын “Хэбэй Чайна Форчун” 2010 онд байгуулагдсан бөгөөд Мануэль Пеллегрини дасгалжуулж байгаа юм. Энэхүү багт одоогоор Эсекиэль Лавесси, Жервиньо, Стефан Мбиа  болон Гаэль Какута нар тоглож байгаа билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.