Италийн Супер цом булаалдах тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэхүү цомын төлөө Сери А лигийн аварга “Ювентус” болон алдарт “Милан” клубүүд тулсан. Хоёр баг үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн.
Тоглолтын 18 дахь минутад Кьеллини гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 38 дахь минутад Жакомо Бонавентура хариуг нь барьж, тэнцүүлсэн. Үүнээс хойш 120 минут хүртэл тоглосон ч дахиж гоол орсонгүй.
Улмаар торгуулийн цохилт цохиход “Милан” азтай байж, өрсөлдөгчөө 3:4-өөр буулгаж авч, Супер цомын эзэн боллоо. “Ювентус”-ээс Дибала, Манжукич нар торгуулийн цохилтоо алдсанаар хожигдлоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.