ОХУ-д зохион байгуулагдаж буй хүүхдийн олон улсын тэмцээний 11 насны ангилалд өрсөлдөж байгаа манай улсын хоёр баг гайхалтай тоглолтыг үзүүлээд байгаа ажээ. 1-р баг эхний гурван тоглолтдоо гурав хожоод байгаа аж.
Манай баг эхний тоглолтдоо Улаан-Үүд багийг 69:12-оор хожиж, үсгүй арчсан бол хоёр дахь тоглолтыг Читагийн багтай хийж, 89:14-ээр илт илүүрхжээ. Ийн Оросын хоёр багийг илт илүүрхэн хожсоноос гадна Монголоос очсон хоёрдугаар багаа хожсоноор гурван хожилтой яваа ажээ.
Харин 2-р багийн хувьд эхний хоёр тоглолтдоо хожигдсон ч гурав дахь тоглолтоо хүчирхэг Красноярск багийн эсрэг хийж, эцсийн мөчид Долгион хүү хожлын шидэлт амжилттай болгож 31-30 харьцаатай гайхалтай хожил авлаа. Тоглолтыг Г.Хатансайхан 14 оноо авсанаар тэргүүлсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.