“Гуанжоу Эвергранд” Арда Туранд гурван жилийн 50 сая еврогийн гэрээ санал болгожээ

“Гуанжоу Эвергранд” Арда Туранд гурван жилийн 50 сая еврогийн гэрээ санал болгожээ

Испанийн алдарт “Барселона” клубын хагас хамгаалагч Арда Тураныг Хятадын баг сонирхож байгаа билээ. Тэгвэл “Гуанжоу Эвергранд” клуб Хятадын супер лигт хамгийн хүчирхэг багийн нэг болохын тулд өдгөө 29 настай Турк хөлбөмбөгчинд гурван жилийн 50 сая еврогийн цалинтай гэрээг санал болгосон талаар Hurriyet мэдээлжээ.

Арда Туран энэ улиралд Испанийн Ла лигийн 11 тоглолтод оролцож, 2 гоол оруулж, 3 гоолын дамжуулалт өгчихөөд байгаа юм. Мөн Аваргуудын лиг болон Испанийн цомд тус бүр нэг удаа хет-трик толилуулсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.