“Челси”, “Сити”, “Арсенал” хожлоо

“Челси”, “Сити”, “Арсенал” хожлоо
Английн прьемер лигийн 18 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Хүснэгтийг ганцаар тэргүүлж буй “Челси” клуб энэ тойрогт талбайдаа “Борнмут”-ыг 3:0-ээр буулгаж авснаар 46 оноотой болж, тэргүүллээ, онооны зөрүүгээ хадгалж үлдлээ. 
 
Тоглолтын 24 дэх минутад Педро тооны харьцааг нээж, Азар 49 дэх минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн. Харин 90 дэх минутад Кук өөрийн хаалгандаа авто гоол оруулжээ. 
 
Топ дөрөвт бичигдэж буй “Манчестер Сити” энэ тойрогт “Халл”-ын талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 39 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 72 дахь минутад Туре торгуулын цохилтоос тооны харьцааг нээсэн бол  78 дахь минутад Ихеаначо нэгийг нэмжээ. Тэгвэл 90 дэх минутад Дэвис өөрийнхөө хаалганд гоол оруулсан байна. 
 
Шилдэг дөрөвт багтаж байгаа “Арсенал” энэ тойрогт талбайдаа “Вест Бромович”-ийг хүлээж авч, 1:0-ээр арай гэж буулгаж авлаа. Ингэснээр 37 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 86 дахь минутад Жиру оруулжээ. 
 
Бусад тоглолтын үр дүн
 
Манчестер Юнайтед 3-1 Сандерланд 
Лестер 0-2 Эвертон
Бөрнли 1-0 Мидлсбро 
Суонси 1-4 Вест Хэм 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.