“Ливерпүүл” клуб “Плимут”-ын эсрэг түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүнээ гаргажээ

“Ливерпүүл” клуб “Плимут”-ын эсрэг түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүнээ гаргажээ

Английн хөлбөмбөгийн холбооны цомын 1/32 шигшээн хүрээнд алдарт “Ливерпүүл” клуб талбайдаа доод лигийн “Плимут” багийг хүлээж авч, 0:0-ээр тэнцсэн билээ.  Ингэснээр хариу тоглолтоор асуудлыг шийдэхээр боллоо.

Харин “Ливерпүүл” ирэх долоо хоногийн даваа гарагт “Манчестер Юнайтед”-тай тулах учраас холбооны цомд сэлгээний бүрэлдэхүүнээ гаргалаа. Энэ нь “Ливерпүүл”-ийн түүхэн дэх хамгийн залуу гарааны бүрэлдэхүүн байжээ. Тодруулбал, Юрген Клоппын гаргасан бүрэлдэхүүний дундаж нас 21 жил 296 хоногтой байсан аж.

“Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүн:  Кариус, Александер-Арнолд, Гомес, Морено, Эджариа (Лаллана, 75), Стюарт, Жан (Старридж, 63), Лейва, Оджо, Вудберн (Фирмино, 75), Ориги.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.