Харүмафүжи өвдөг шороодлоо

Харүмафүжи өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн хоёр дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маегашири 1-ээс барилдаж байгаа Такарафүжитэй барилдаж давсан бол 71 дэх их аварга Какүрю М.Ананд маегашири 2-ээс барилдаж байгаа Шохозантай барилдаж мөн адил давж хоёр даваатай боллоо. Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маегашири 1-ээс барилдаж байгаа Метакүмитэй барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр Хацү башёг нэг даваа нэг унаатай болсон бол Метакиүмитэй анх удаа ёкозүна цолтой бөхийг өвдөг шороодуулж байгаа юм байна.
 
Маргааш Хакухо М.Даваажаргал маегашири 1-ээс барилдаж байгаа Метакүмитэй барилдах бол Харумафүжи Д.Бямбадорж маегашири 2-ээс барилдаж байгаа Шохозантай, Какарю М.Ананд маегашири 1-ээс барилдаж байгаа Такарафүжитэй тус тус барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1-1
Ёкозүна Какүрю М.Ананд 2-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 0-2
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 1-1
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 2-0
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 1-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.