Бухнууд талбай дээрээ ялагдал хүлээлээ

Бухнууд талбай дээрээ ялагдал хүлээлээ

NBA-ын талбайд гурван тоглолт болсон бөгөөд Чикаго Буллз талбай дээрээ Оклахома Сити Тандер баг хүлээн зочлож тоглолоо.

Тоглолтын эхний үеэс Тандер тэргүүлж эхэлсэн бөгөөд гуравдугаар үе дуусахад онооны зөрүү 22 хүрсэн байлаа. Шийдвэрлэх үед онооны зөрүүг долоогоор ойртуулж 109-94 харьцаагаар зочин баг хожлоо. Тандер улирлыг 23 хожил, 16 хожигдолтой өрнөд бүсийн долдугаар бичигдэж байгаа бол Бухнууд 19 хожил, 19 хожигдолтой дорнод бүсэд долдугаарт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Рассел Уэстбрүүк 21 оноо, 14 оновчтой дамжуулалт, 9 самбараас бөмбөг авсан бол Стиф Адамс 22 оноог авчээ. Харин эсрэг багаас Дуэйн Уэйд 22 оноог авсан бол Деррик Рөүз тоглоогүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.