Английн лигийн цомын хагас шигшээн эхний тоглолтууд боллоо. Өчигдөр “Манчестер Юнайтед” хожсон. Тэгвэл өнгөрсөн шөнө “Саутгэмптон” талбайдаа “Ливерпүүл” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. “Ливерпүүл” бүхий л шилдгүүдээ гаргасан. Коутиньо бэртлээсээ эргэн ирж энэ тоглолтод оролцсон.
Гэвч “Улаанууд” хожиж чадсангүй. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Натан Редмонд 20 дахь минутад оруулжээ. Гэхдээ бүх зүйл ингээд дуусчихаагүй байна. Харин тоглолт ирэх долоо хоногт “Ливерпүүл”-ийн талбайд болох учиртай. Хэрвээ хожиж чадвал финалд үлдэнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.