“Ювентус”, “Фиорентина” шөвгийн наймд үлдлээ

“Ювентус”, “Фиорентина” шөвгийн наймд үлдлээ

Италийн цомын тэмцээний 1/8 шигшээн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө хоёр тоглолт болж, шөвгийн наймд үлдэх хоёр, гурав дахь багийн нэр тодорхой боллоо. Италийн Сери А лигийг тэргүүлж байгаа “Ювентус” клуб энэ шатанд талбайдаа “Аталанта” клубыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн найм руу орлоо.

Тоглолтын 22 дахь минутад Дибала гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 34 дэх минутад Марио Манжукич нэгийг нэмсэн байна. Тэгвэл зочдоос 72 дахь минутад Конко тооны харьцааг ойртуулсан бол 75 дахь минутад Пьянич торгуулийн цохилтоор багийнхаа гурав дахь гоолыг оруулжээ. Харин 81 дэх минутад Латте Лаф нэгийг оруулсан ч “Аталанта”-д ердөө л нэг төрийн төдий л байлаа.

Нөгөө талд “Фиорентина” клуб талбайдаа “Кьево”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авсан юм. Тоглолтын 90 дэх минутад Бернардески торгуулийн цохилтоос гоолдож, багаа шөвгийн наймд үлдээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.