Суарез “Барселона”-гийн төлөө 100 дахь гоолоо орууллаа

Суарез “Барселона”-гийн төлөө 100 дахь гоолоо орууллаа

Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Атлетик” клубтэй тулж, 3:1-ээр буулгаж авснаар цомын тэмцээний шөвгийн наймд шалгарсан билээ. Тэгвэл энэ тоглолтын эхний гоолыг Луис Суарез оруулсан юм.

Ингэснээр тэрбээр “Барселона”-гийн төлөө 100 дахь гоолоо орууллаа. Тэрбээр Каталаны багийн төлөө 120 тоглолтод оролцохдоо 100 гоолыг оруулаад байгаа юм. Харин энэ улиралд Ла лигийн 16 тоглолтод 12 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт өгчихөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.