Чөлөөтийнхөн Тахтийн цомын тэмцээнд оролцоно

Чөлөөтийнхөн Тахтийн цомын тэмцээнд оролцоно

Иран улсад жил бүр болдог Тахтийн цомын төлөө уламжлалт олон улсын “Алтан Гран-При” тэмцээн 37 дахь удаа Мешхед хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд болох гэж байна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, ираны үндэсний “пахлавей” барилдаан гэсэн 3 төрлөөр хувийн болон багийн тэмцээн хэлбэрээр болно.

Манай бөхчүүд тус тэмцээнийг сүүлийн хоёр жил өнжөөд энэ удаа оролцох гэж байна. 57 кг-ын жинд С.Батболд /”Сүлд” спорт хороо/, 61 кг-ын жинд Т.Тулга /”Арслан” клуб/, 65 кг-ын жинд Н.Лхамгармаа /”Алдар” спорт хороо/, 70 кг-ын жинд Д.Хатанбаатар /”Арслан” клуб/, 74 кг-ын жинд Б.Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/, 86 кг-ын жинд Б.Өлзийсайхан /”Хасу-Мегастарс” клуб/, 97 кг-ын жинд Ө.Батзул /”Хүч” спорт хороо/, 125 кг-ын жинд Э.Төгөлдөр, /”Хасу-Мегастарс” клуб/ нар барилдах ажээ.

Харин “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан нар дасгалжуулагчаар, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Ю.Батсайхан шүүгчээр оролцох юм байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.