Испанийн алдарт “Реал Мадрид” клуб цомын тэмцээний 1/8 шигшээн хариу тоглолтод “Севилья”-гийн талбайд зочилж, 3:3-аар тэнцсэн билээ. Ингэснээр “Барселона” клубын тогтоосон 39 тоглолт дараалан хожигдоогүй рекордыг эвдэж, 40 болголоо.
Тэр дундаа “Реал” 83 дахь минутад 3:1-ээр хожигдож яваад цаг дуусахаас өмнө хоёр гоол оруулж, тэнцүүлж дөнгөсөн. 83 дахь минутад Рамос торгуулын цохилтоор тооны харьцааг ойртуулж, Бензема 90+2 дахь минутад тэнцүүлж чаджээ.
Хамгийн сүүлд “Реал” аваргуудын лигийн хэсгийн шатанд буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Вольфсбург”-т 2:0-ээр хожигдсоноос хойш өдийг хүртэл ганц ч ялагдаагүй явна. Энэ хугацаанд 40 тоглолт хийхдээ 30 хожиж, 10 тэнцээд байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.