Лос Анжелес багуудын тулаанд Клипперс илүүрхлээ

Лос Анжелес багуудын тулаанд Клипперс илүүрхлээ

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Лос Анжелес хотын хоёр баг болох Клипперс талбай дээрээ Лейкэрстэй тоглолоо. Өмнө нь хоёр баг тоглож Лейкэрс хожиж байжээ.

Тоглолтын эхний хагасыг 15 онооны илүүгээр дуусгасан Клипперс сүүлийн хагаст оноог ойртуулахгүй байж чадсанаар тоглолт 97-113 харьцаагаар улирлын 28 дахь хожлоо байгуулсан юм.

Тус тоглолтод ДиАндрей Жордан 24 оноо, 21 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Пол 20 оноо, 13 оновчтой дамжуулалтаар тусалжээ. Харин эсрэг багаас Жордан Кларксон 21 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.