“Ювентус” хожигдож, “Рома”, “Наполи” хожлоо

“Ювентус” хожигдож, “Рома”, “Наполи” хожлоо

Италийн Сери А лигийн 20 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт  хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Фиорентина”-гийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо. Ингэснээр улирлын гурав дахь хожигдлоо хүлээж, 45 оноотой хэвээр үлдлээ. Харин “Фиорентина” 30 оноотой болж, 8 дугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 37 дахь минутад Калинич тооны харьцааг нээж, Бадель 54 дэх минутад нэгийг нэмжээ. Харин “Ювентус”-ээс Игуаин 58 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулжээ. Мөн тэрбээр 13 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.

Харин хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Рома” клуб энэ тойрогт “Удинезе”-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 44 оноотой болж, тэргүүлэгчээс ердөө нэг онооны ард ирлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 12 дахь минутад Наингголан оруулжээ.

Тэгвэл “Наполи” клуб талбайдаа “Пескара”-г хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 41 оноотой болж, гуравдугаар байраа хадгалж үлдлээ. Тоглолтын 47 дахь минутад Тонелли тооны харьцааг нээж, Хамшик 49, Мертенс 85 дахь минутад нэг нэгийг нэмжээ. Харин зочин багаас 90 дэх минутад Капрари нэр төрийн ганц гоол оруулсан байна.

Лацио 2-1 Аталанта

Сассуоло 4-1 Палермо

Сампдория 0-0 Эмполи

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.