Д.Амартүвшин тэргүүтэй шилдэг 8 бөх тодорлоо

Д.Амартүвшин тэргүүтэй шилдэг 8 бөх тодорлоо

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг найман бөхийн нэр тодорлоо. Энэ удаагийн улсын аваргын 60 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшингээс өөр туршлагатай, шилдэг тамирчин бараг байсангүй. Учир нь хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Г.Болдбаатар 66 руу, өнгөрсөн жилийн улсын аварга Ц.Цогтбаатар 73 руу орсон.

Тиймээс голдуу шинэ залуу тамирчид гарч ирж байна. Шилдэг наймд Д.Амартүвшин, Ж.Амарболд, “Монголын жүдо академ”-ийн тамирчин Б.Дашдаваа, Э.Энхболд, “Увс нуур” дэвжээний бөх Ш.Тогтохбаяр нар шалгарлаа. Мөн Хэнтий аймгийн БТСГ-ын тамирчин Г.Сод-Эрдэнэ, “Женко” клубын Б.Амартүвшин, “Сүлд” спорт хорооны Б.Мягмардорж нар шилдэг наймд шалгарч үлдээд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.