Б.Ганхайч улсын аваргад хоёр жил дараалан түрүүллээ

Б.Ганхайч улсын аваргад хоёр жил  дараалан түрүүллээ

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн хамгийн сүүлчийн жингийн медальтнууд тодорлоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-ын медалийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө.

Энэ жинд өнгөрсөн жил финалдаж байсан “Женко” клубын тамирчин Б.Мөнгөнчимэг,  “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганхайч нар дахин аваргын төлөө барилдсан.  Өнгөрсөн жил Б.Ганхайч өрсөлдөгчөө ялж, анх удаагаа улсын аваргад түрүүлж байсан. Тэгвэл энэ жил өрсөлдөгчөө дахин ялж, хоёр жил дараалан түрүүлж байна.

Харин хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин н.Баасанжаргал, “Боржигон” дэвжээний тамирчин М.Даваасүрэн нар хүртлээ. Түүний хувьд энэ жингийн шилдэг тамирчны нэг Ц.Цэрэннадмидыг буулгаж авсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.