Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 73 кг-ын жин нэлээд өрсөлдөөнтэй боллоо. Энэ жинд 60 кг-д Олимпийн наадамд оролцсон Ц.Цогтбаатар оролцсон. Мөн шинэ залуу тамирчид ч хүчтэй өрсөлдлөө. Тэгвэл энэ жингийн финалд “Женко” клубын тамирчин ОУХМ Г.Одбаяр “Увс нуур” клубын бөх С.Баяртүвшинтэй финалдаж, өрсөлдөгчөө базари үнэлгээгээр ялсан юм. Ийнхүү аварга болж, алтан медалийн болзол хангаж байна.
Харин хүрэл медалийг “Сүлд” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Хадбаатар нар хүртлээ. Ц.Цогтбаатар жин өгсч барилдан, хүрэл медалийн төлөө “Хангарьд” спорт хорооны тамирчин н.Батболдыг цэвэр ялсан. Н.Хадбаатарын хувьд хүчтэй өрсөлдөгч “Женко” клубын тамирчин Б.Батгэрэлийг нэмэлт цагт ялсан билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.