Голден Стэйт Уорриорс талбай дээрээ Клевлэнд Кавалерсийг бутниргэлээ

Голден Стэйт Уорриорс талбай дээрээ Клевлэнд Кавалерсийг бутниргэлээ

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Клевлэнд Кавалерс багтай тоглолоо. Уорриорс сүүлийн дөрвөн тоглолт хожиж чадаагүй байгаа билээ.

Тоглолтын эхний үеээс л Уорриорс тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас дуусахад 49-78 харьцаагаар тэргүүлсэн билээ. Сүүлийн хагаст онооны зөрүүг 35 хүргэж 91-106 харьцаагаар бутниргэж хариугаа хатуухан авчээ. Тус хоёр баг өмнө нь зул сарын баяраар тоглосон бөгөөд 108-109 харьцаагаар Клевлэнд хожиж байжээ.

Тус тоглолтод Денни Грин 11 оноо, 13 самбар, 11 дамжуулалтыг өгч трипл дабл хийсэн бол Стефен Көрри 20 оноо, Клэй Томпсон 26, Дурант 21 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 20оноо, Кари Ирвинг 17, Иман Шумпарт 15 оноог авсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.