ОУХМ Б.Жанчивдорж -100 кг-д улсын аваргад анх удаа түрүүллээ

ОУХМ Б.Жанчивдорж -100 кг-д улсын аваргад анх удаа түрүүллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны улсын аврга шалгаруулах тэмцээний финалын барилдаанууд болж байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн -100  кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Энэ жингийн алтан медалийн төлөө “Хүч” спорт хорооны тамирчин Б.Жанчивдорж, “Алдарт” спорт хорооны тамирчин Х.Цогтгэрэл нар барилдсан.  Энэ барилдаанд Б.Жанчивдорж  өрсөлдөгчөө нэмэлт цагт базари үнэлгээгээр ялснаар  улсын аварга боллоо.

Харин хүрэл медалийг “Сүлд” спорт хорооны тамичин Б.Серик, “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Түвшинжаргал нар хүртлээ. Б.Серикын хувьд “Хүч” спорт хорооны тамирчин Д.Бат-Эрдэнийг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялсан бол Г.Түвшинжаргал “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Түвшинтөгсийг ялсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.