Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй жүдо бөхийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 к-ын жингийн медальтнууд тодорлоо. Энэ жинд хамгийн цөөхөн буюу 9-хөн бөх барилдсан.
Тэгвэл алтан медалийн төлөө “Хилчин спорт хорооны тамирчин О.Жавзмаа болон Б.Мөнхтуяа нар барилдсан. Өнгөрсөн жил энэ хоёр бөх зооны аваргын төлөөх барилдаанд таарч, О.Жавзмаа ялснаар цаашлаад улсын аварга болсон. Энэ жилийн хувьд Б.Мөнхтуяа өрсөлдөгчөө дарах мэхээр цэвэр ялснаар улсын аварга боллоо.
Харин хүрэл медалийг Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин Ш.Сэржмядаг, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гандиймаа нар хүртлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.