Диего Коста “Челси”-тэй бэлтгэл хийж эхэлжээ

Диего Коста “Челси”-тэй бэлтгэл хийж эхэлжээ

Дасгалжуулагчтайгаа муудалцсаны улмаас бэлтгэлдээ оролцохгүй байсан “Челси” клубын довтлогч Диего Коста эргээд бэлтгэлээ хийж эхэлжээ. Өчигдөр Коста “Челси”-гийн бэлтгэлийн баазад ирж, үндсэн багийнхнаас тусдаа бэлтгэл хийсэн юм байна.

Өдгөө 28 настай Испани эрийг бэлтгэлдээ оролцолгүй, гурав хоног тасалсан учраас Антонио Конте “Лестер”-ийн эсрэг тоглолтын бүрэлдэхүүнээс хассан юм. Коста дасгалжуулагчийн багтай муудалцсан шалтгааныг Хятадын “Тяньцзинь Цюаньцзянь” багаас жилийн 30 саяын цалин өгөхөөр амалсантай холбоотой хэмээн үзэж байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.