“Реал Мадрид” ээлжит хожлоо авлаа

“Реал Мадрид” ээлжит хожлоо авлаа

Испанийн Ла лигийн 19 дүгээр тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Реал Мадрид” талбайдаа “Малага” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Сүүлийн хоёр тоглолтод дараалан хожигдоод байсан Эзэн хааны баг ийн 19 дүгээр тойрогт хожсоноор 43 оноотой болж, тэргүүн байраа хадгалж байна. Дээрээс нь тэд нэг тойргийн тоглолт дутуу байгаа.

Тоглолтын 35, 43 дахь минутад Сержио Рамос хоёр гоол оруулж, багтаа гурван оноо авчирсан. Тэрбээр Ла лигт 6 гоолтой боллоо. Ингэснээр Роналдогийн араас Ла лигт оруулсан гоолоороо жагсч байгаа юм. Тэгвэл Бейл, Морато, Бензема тэргүүтэй довтолгооны тамирчид дөнгөж 5 гоолтой л явж байна. “Малага” клубээс нэр төрийн ганц гоолыг 63 дахь минутад Аньор оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Эспаньол 3-1 Гранада

Алавес 2-2 Леганес

Вильярреал 0-2 Валенсия 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.