“Ливерпүүл” хожигдож, “Манчестер Сити” талбайдаа “Тоттенхэм”-тэй тэнцлээ

“Ливерпүүл” хожигдож, “Манчестер Сити” талбайдаа “Тоттенхэм”-тэй тэнцлээ

Английн премьер лигийн 22 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт топ дөрөвт багтаж байгаа “Ливерпүүл” клуб талбайдаа 20 дугаар байрт бичигдэж байсан “Соунси”-г хүлээж авсан. Тэгвэл энэ тоглолтод шинэ дасгалжуулагчтэй болоод буй “Суонси” өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авч, 3 оноо авлаа. Ингэснээр 22 оноотой болж, хасагдах бүсээс ховхорч, 17 дугаар байрт бичигдэж эхэллээ.

Харин “Ливерпүүл” 45 оноотой хэвээр үлдэж, 3 дугаар байрт бичигдэж байна. “Арсенал” яаж тоглохоос шалтгаалж 4 рүү ч ухарч магадгүй юм. Тоглолтын 48, 52 дахь минутад Льоренте хоёр гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Ингэснээр премьер лигт 8 гоолтой боллоо. Харин 55, 69 дэх минутад Фирмино хоёрыг оруулж, тэнцүүлсэн. Мөн тэрбээр премьер лигт 8 гоолтой болж ирж байгаа юм. Тэгвэл 74 дэх минутад Сигурдссон гоолдож, багтаа ялалт авчирчээ.

Харин хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Тоттенхэм” энэ тойрогт “Манчестер Сити”-гийн талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр “Тоттенхэм” 46 оноотой болж, хоёрдугаар байртаа хэвээр үлдсэн. Харин “Сити” 43 оноотой болж, 5 дугаар байртаа л хэвээр үлдлээ. Тоглолтын 49 дэх минутад Сане, 54 дэх минутад Кевин Де Брюйне нэгийг нэмж, тэргүүлж эхэлжээ. Харин 58 дахь минутад Деле Алли премьер лигийн 11 дэх гоолоо оруулж, тооны харьцааг ойртуулсан. Улмаар Сон Хын Мин 77 дахь минутад тэнцүүлж дөнгөжээ.

Бусад тоглолтын үр дүн

Вест Бромович 2-0 Сандерланд

Сток Сити 1-1 Манчестер Юнайтед

Мидлсбро 1-3 Вест Хэм

Борнмут 2-2 Уотфорд

Кристал Палас 0-1 Эвертон

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.