“Лейпциг”, “Хоффенхайм”, “Боруссия” хожлоо

“Лейпциг”, “Хоффенхайм”, “Боруссия” хожлоо

Хэсэг хугацаанд завсарлаад байсан Германы Бундес лиг 17 дугаар тойргийн тоглолтуудаараа эргэн ирлээ. Өнгөрсөн баасан гарагт “Байерн” клуб “Фрбайбург”-ын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан. Зочдоос Левандовски хоёр гоолыг оруулж, лигтээ 14 гоолтой боллоо.

Тэгвэл өнгөрсөн шөнө зургаан тоглолт боллоо. Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Лейпциг” клуб талбайдаа “Айнтрахт”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 39 оноотой болж, тэргүүлэгч “Байерн”-аас 4 оноо алдаж байна.

Тоглолтын 6 дахь минутад Комппер тооны харьцааг нээсэн бол 45 дахь минутад Тимо Вернер улирлын 10 дахь гоолоо оруулсан. Харин 67 дахь минутад Вальехо өөрийнхөө хаалганд авто гоол оруулжээ.

 “Хоффенхайм” клуб энэ тойрогт “Аугсбург”-ийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 31 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Мөн хожигдоогүй цуврал нь үргэлжилж байгаа юм. Тэд 17 тойрогт 7 хожиж, 10 тэнцээд байгаа билээ. Энэ удаагийн тоглолтын 47 дахь минутад Сандро Вагнер гоолдож, Бундес лигийн 10 дахь гоолоо оруулсан. Түүний дараа 64 дэх минутад Крамарич нэгийг нэмжээ.

Энэ улиралд  тааруухан тоглож байгаа “Боруссия Дортмунд” энэ удаад “Вердер”-ийг талбайд нь 1:2-оор буулгаж авлаа. 30 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 5 дахь минутад Шюррле тооны харьцааг нээсэн бол 59 дэх минутад Бартельс тэнцүүлж. Гэвч 71 дэх минутад Пишчек хожлын гоол оруулжээ.

Өнөөдөр Херта клуб “Байер”-ын талбайд зочилно. Хэрвээ хожвол гуравдугаар байр руу орж ирж, “Хоффенхайм”, “Боруссия” байр ухрах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.