Рүүни “Манчестер Юнайтед”-ын бүх цаг үеийн мэргэн бууч боллоо

Рүүни “Манчестер Юнайтед”-ын бүх цаг үеийн мэргэн бууч боллоо

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб премьер лигийн 22 дугаар тойргийн хүрээнд “Сток  Сити”-тэй 1:1-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтод “Манчестер Юнайтед”-ын довтлогч Уэйн Рүүни 90 дэх минутад гоолдож, багтаа нэг оноо авчирсан.

Мөн тэрбээр “Манчестер Юнайтед”-ын төлөө 250 дахь гоолоо оруулж, алдарт Сэр Бобби Чарьлтоны амжилтыг эвдэж, бүх цаг үеийн мэргэн бууч болж чадлаа. Түүнээс гадна Рүүни премьер лигт эсрэг багийн талбайд оруулсан гоолынхоо тоогоор домогт довтлогч Алан Ширерын амжилтыг эвдлээ.

Ширер эсрэг багийн талбайд 87 гоол оруулж байсан бол Рүүни 88 болгож ахиуллаа. Энэ амжилтаар Фрэнк Лампард 85 гоол оруулснаар гуравдугаарт, Энди Коул 83 гоолтой дөрөвдүгээрт бичигддэг юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.