Английн премьер лигийн 22 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа “Челси” клуб талбайдаа “Халл Сити”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 55 оноотой болж, араасаа нэхэж буй багаас улам тасарсаар байна.
Тоглолтын 45 дахь минутад Диего Коста гоолдож, улирлын 15 гоолоо оруулсан. Улмаар 81 дэх минутад Гарри Кэйхилл нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирчээ.
Мөн энэ тойрогт “Арсенал” клуб талбайдаа “Бөрнли”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 59 дэх минутад Мустафи гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 65 дахь минутад Гранит Шака улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Ингэснээр зочин багт давуу тал үүсч, 90 дэх минутад Эндри Грэй торгуулийн цохилтоос тэнцүүлсэн. Гэвч Санчес 90+3 дахь минутад торгуулийн цохилтоос улирлын 15 дахь гоолоо оруулж, багтаа ялалт авчирлаа.
Ингэснээр 47 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Харин “Бөрнли” 26 оноотой хэвээр үлдэж, 13 дугаар байрт бичигдэж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.