П.Лхамдэгд ч их спортоо орхино

П.Лхамдэгд ч их спортоо орхино

Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир саяхан албан ёсоор зодог тайлж буйгаа зарлаж, их спортоо орхисон билээ. Түүнийг зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн алба руу шилжинэ гэсэн мэдээлэл гарсан. Гэвч тэрбээр одоохондоо дасгалжуулагч болохгүй, гадагшаа явж суралцахаар төлөвлөж байгаа аж.

Тэгвэл Монголын нэг цаг үеийн шилдэг жүдочийн нэг П.Лхамдэгд ч гэсэн их спортоо орхиж байгаа ажээ. Ид барилдаж байх үедээ амаржиж, нэг хэсэгтээ л жүдогоос хөндийрсний эцэст эргэж ирж, Олимпийн наадамд хүртэл барилдсан.  Гэвч тэрбээр нөхрийнхөө хамтаар зодог тайлж, гадаад руу явж суралцах юм байна.

Энэ талаар С.Ням-Очир “П.Лхамдэгд ч гэсэн зодог тайлж байгаа. Бид хоёр хамтдаа суралцана” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.