Африкийн цомын тэмцээний шигшээ найман багийн зургаа нь тодорлоо. Өнгөрсөн шөнө С хэсгийн гуравдугаар тойргийн хоёр тоглолт боллоо. Хамгийн сонирхолтой энэ хэсгээс Конго, Марокко гарч, Кот-д`Ивуар мултарлаа.
Эхний хоёр тойргоос 4 оноо зулгаагаад байсан Конго энэ удаад Тогогтой тулж, 3:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр 7 оноотой болж, хэсгээ тэргүүллээ. Тоглолтын 29 дэх минутад Кабананга тооны харьцааг нээж, Мубеле 54 дэх минутад нэгийг нэмжээ. Харин 69 дэх минутад Тогогоос Лаба нэгийг оруулж, тооны харьцааг ойртуулсан. Гэвч 80 дахь минутад Мпоку гоол оруулж, эцсийн цэгийг нь тавьжээ.
Нөгөө талд Марокко болон Кот-д`Ивуарын багууд хэсгээс хоёроор гарахын төлөө тоглосон. Энэ тоглолтод Марокко өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, 6 оноотой болсноор хэсгээс хоёроор гарлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 64 дэх минутад Алиуи оруулжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.