“Реал” хожиж, “Барселона”, “Севилья” оноо алдлаа

“Реал” хожиж, “Барселона”, “Севилья” оноо алдлаа

Испанийн Ла лигийн 20 тойргийн гол тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Реал Мадрид” клуб талбайдаа “Реал Сосьедад”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 46 оноотой болж, тэргүүллээ улам баталгаажуулсаар байна.

Тоглолтын 38 дахь минутад Ковачич тооны харьцааг нээж, 51 дэх минутад Роналдо нэгийг нэмжээ. Улмаар 82 дахь минутад Мората гүйцээж, багтаа ялалт авчирчээ.

Тэгвэл хоёрдугаар байрт бичигдэж байсан “Севилья” клуб энэ тойрогт “Эспаньол”-ын талбайд зочилж, 3:1-ээр хожигдлоо. Ингэснээр 42 оноотой хэвээр үлдэж, гуравдугаар байр руу ухарлаа. Тоглолтын 2 дахь минутад “Севилья”-гийн хамгаалагч Николас Пареха улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Харин 4 дэх минутад Райес торгуулийн цохилтоос тооны харьцааг нээж.

Хэдийгээр хүн дутуу ч “Севилья”-гаас 20 дахь минутад Йоветич тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөн байна. Харин 45 дахь минутад Марк Наварро гоолдож, 71 дэх минутад Морено гүйцээснээр “Эспаньол” хожжээ.

Хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байсан “Барселона”-гийн хувьд энэ тойрогт “Бетис”-ын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 42 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 75 дахь минутад Алегрия тооны харьцааг нээсэн бол Луис Суарез 90 дэх минутад тэнцүүлж, багаа хожигдлоос аварсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.