“Рома” клуб Италийн цомын хагас шигшээд шалгарлаа

“Рома” клуб Италийн цомын хагас шигшээд шалгарлаа

Италийн цомын тэмцээний хагас шигшээ шатны сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд “Рома” клуб талбайдаа “Чезена”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээ шат руу орж байгаа юм.

Тоглолтын 68 дахь минутад Жеко тооны харьцааг нээсэн бол 73 дахь минутад Гарритано тэнцүүлжээ. Гэвч 90+5 дахь минутад Тотти торгуулийн цохилтоо гоолдож, багтаа ялалт авчирчээ. Ингэснээр “Ювентус”, “Наполи”, “Лацио”, “Рома” гэсэн дөрвөн баг хагас шигшээд шалгарч байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.