Роналдо 88 саяын орлогоор бүх тамирчдыг тэргүүлжээ

Роналдо 88 саяын орлогоор бүх тамирчдыг тэргүүлжээ

Алдарт  “Forbes” сэтгүүл уламжлал ёсоор өнгөрсөн 2016 оны хамгийн өндөр орлоготой 100 тамирчныг тодруулжээ.  Тус сэтгүүл тамирчдын цалин, урамшуулал, мөн рекламын орлого зэргийг нэмж тооцож үзэж, тэрхүү жагсаалтыг гаргасан юм байна.

Тэгвэл  жагсаалтыг хөлбөмбөгийн өнөө цагийн хамгийн шилдэг тамирчид болох “Реал Мадрид” клубын довтлогч  Криштиано Роналдо, “Барселона”-гийн довтлогч  Лионель Месси нар тэргүүлжээ.
Жагсаалтын тэргүүнд бичигдсэн Роналдо 2016 онд цалин урамшууллаас 56 сая ам.долларын орлого олсон бол рекламаас 32 саяыг олжээ. Харин Месси цалин урамшууллаас 53, рекламнаас  28 сая ам.долларын ашиг олсон аж.  Жагсаалтын гуравдугаар байрт Леброн Жеймс 77.2 сая ам.долларын орлогоор бичигдлээ. 
Хамгийн их ашиг орлоготой тамирчдын жагсаалтын эхний 10-т ердөө хоёр хөлбөмбөгч багтсан. Тэгвэл Леброн Жеймс, Кевин Дюрант, Коби Брайнт гэсэн гурван сагсан бөмбөгч эхний аравт багтжээ. Мөн теннис болон гольфын тамирчдаас тус бүр хоёр хүн хамгийн их ашиг орлого олж, эхний аравт багтсан байна.

2016 онд хамгийн өндөр орлого олсон 10 тамирчин

1. Криштиано Роналдо (хөлбөмбөг) – 88 сая ам.доллар 
2. Лионель Месси (хөлбөмбөг) – 82 сая ам.доллар
3. Леброн Жеймс (сагсанбөмбөг) – 77.2 сая ам.доллар
4. Рожер Федерер (теннис) – 67,8 сая ам.доллар
5. Кевин Дюрант (сагсанбөмбөг) – 56.2 сая ам.доллар
6. Новак Жокович (теннис) – 55.8 сая ам.доллар
7. Сэм Ньютон (америк хөлбөмбөг) – 53.1 сая ам.доллар
8. Фил Микельсон (гольф) – 52.9 сая ам.доллар
9. Жордан Шпиц (гольф) – 52.8 сая ам.доллар
10. Коби Брайнт (сагсанбөмбөг) – 50 сая ам.доллар

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.