Италийн “Интер” клубын хаалгач Самир Ханданович ирэх зун Английг зорьж магадгүй байна. Учир нь түүнийг Английн алдарт “Ливерпүүл” клуб сонирхож байгаа ажээ. “Улаанууд”-ын дасгалжуулагч Юрген Клопп багийн хаалгач нар болох Симон Минолье, Лорис Кариус нарт сэтгэл хангалуун бус байгаа юм.
Тиймээс ирэх зуны солилцоо наймааны цонхоор өдгөө 32 настай Хандановичыг авахаар төлөвлөжээ. “Милан”-ы хувьд Хандановичыг зарах сонирхолгүй байгаа хэдий ч сайн санал ирвэл нөхцөл байдал өөрчлөгдөж ч магадгүй юм. Харин тэрбээр өөрөө бол Англи руу явах бодолгүй байгаа юм байна. Тэрбээр “Интер”-тэй 2019 он хүртэл гэрээтэй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.