Италийн Сери А лигийн 23 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “салхийг хагалж” хүснэгтийн гуравугаар байрт бичигдэж байсан “Наполи” клуб “Болонья”-гийн талбайд зочилсон.
Хоёр багаас тус бүр нэг тоглогч улаан хуудас авсан энэ тоглолтод “Наполи” өрсөлдөгчөө 1:7-оор бутниргэж, ээлжит гурван оноогоо авлаа. Ингэснээр 48 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ.
Энэ тоглолтод “Наполи”-гоос хоёр тоглогч хет-трик хийсэн. Тоглолтын 4, 70, 74 дэх минутад Марек Хамшик гайхалтай гурван гоол оруулсан. Ингэснээр Сери А лигт 9 гоолтой болж ирлээ. Тэгвэл Бельги довтлогч Дрис Мертенс 33, 43, 90 дэх минутад гурвыг оруулж, Сери А лигт 16 гоолтой болсноор мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж эхэллээ.
Тэдний дунд 6 дахь минутад Инсинье нэг гоол оруулжээ. Тэгвэл талбайн эздээс нэр төрийн ганц гоолыг 36 дахь минутад Торосидис оруулсан байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.