Тэргүүлэгчид оноо алдаж, нэхэгчид хожлоо

Тэргүүлэгчид оноо алдаж, нэхэгчид хожлоо

Германы Бундес лигийн 19 дүгээр тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Байерн Мюнхэн” клуб энэ тойрогт талбайдаа “Шальке-4” клубыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Байерн” 46 оноотой боллоо. Тоглолтын 9 дэх минутад Левандовски Бундес лигийн 15 дахь гоолоо оруулсан. Харин 13 дахь минутад Налдо хариуг нь барьж, тэнцүүлжээ.

Энэ шатанд “Боруссия Дортмунд” клуб хоёрдугаар байрт бичигдэж буй “Лейпциг” клубыг талбайдаа хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр “Дортмунд” 34 оноотой болж, тэргүүлэгч багууд руу бага ч болов ойртлоо. Харин “Лейпциг” 42 оноотой хэвээр үлдэж байгаа юм.  Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Обамеянг 35 дахь минутад оруулжээ. Ингэснээр тэрбээр 17 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.

Өнгөрсөн тойрогт “Лейпциг” клубт хожигдож, анхны ялагдлаа хүлээсэн “Хоффенхай” клуб энэ шатанд талбайдаа “Майнц”-ыг 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 34 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 5 дахь минутад Ут тооны харьцааг нээсэн бол Террацино 81 дэх минутад нэгийг нэмжээ. Улмаар 86, 90 дэх минутад Салаи хоёрыг хийж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.