Францын “Лион” клубын довтлогч Александр Ляказеттыг Италийн “Ювентус” клуб сонирхож эхэлжээ. Өдгөө 25 настай хөлбөмбөгч ирэх зуны солилцоо наймааны цонхоор Францийн багаас явж магадгүй юм байна.
Уг нь Александр Ляказетт “Лион” клубтэй 2019 он хүртэл гэрээтэй байгаа. Тэрбээр 40 сая еврогоор үнэлэгдэж байгаа юм. Гэхдээ “Лион” түүний гэрээг сунгаж, худалдах босго үнийг 70 сая болгон нэмэгдүүлэхийг хүсч байгаа ажээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.