Чөлөөтийн шигшээ Энэтхэг, Иран, Турктэй нэг хэсэгт орлоо

Чөлөөтийн шигшээ Энэтхэг, Иран, Турктэй нэг хэсэгт орлоо

Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөөх тэмцээн энэ сарын 16-17-нд Иран улсын Керманшах хотод болох билээ. Дэлхийн цомын төлөөх тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн залуус Эко спорт цогцолборт бэлтгэлээ хийж байгаа юм.

Монгол Улсын баг энэ тэмцээнд 2014 оноос оролцож байгаа юм. Тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Тэгвэл манай шигшээ баг тэмцээний В хэсэгт Энэтхэг, Иран, Туркийн багтай нэг хэсэгт багтсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.