Н.Төгсцогтын найм дахь өрсөлдөгчийн нэр тодорчээ

Н.Төгсцогтын найм дахь өрсөлдөгчийн нэр тодорчээ

Мэргэжлийн боксын рингэнд долоон удаа тулалдахдаа бүгдэд нь  нокаутаар ялсан  МУГТ Н.Төгсцогт ирэх сард найм дахь тулаанаа хийнэ.  Мэргэжлийн боксын рингэнд “King Tug” нэрээр тулалддаг тэрбээр ээлжит тулааныхаа бэлтгэлд орчихоод байгаа аж. Тэгвэл Н.Төгсцогт энэ удаад   Доминикан улсын Енифел Эстебан Висенте хэмээх энэ жил 30 настай боксчинтай өрсөлдөхөөр болжээ.

Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч  “The Lightning” буюу “Аянга” хэмээх Висенте нь мэргэжлийн боксын рингэнд 2006 оноос хойш тулалдаж буй маш туршлагатай тамирчин бөгөөд нийтдээ 35 тулаан хийснээс 30 удаа ялсан аж.  Үүнээс 22 тулаанд өрсөлдөгчөө КО-гоор ялж байжээ.  Мөн гурван удаа ялагдаж, хоёр тулаанд тэнцэж байсан юм байна.  .

Н.Төгсцогтын найм дахь удаагийн тулааныг  ирэх  сарын 14-нд болох бөгөөд FOX SPORT теле суваг шууд дамжуулах юм. Энэ удаагийн тулааны бас нэг чухал зүйл бол Төгсөө-Висенте нарын тулаан main event буюу гол тулаан нь болох ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.