Уолкотт “Арсенал”-ын төлөөх 100 дахь гоолоо орууллаа

Уолкотт “Арсенал”-ын төлөөх 100 дахь гоолоо орууллаа

Английн “Арсенал” клуб өнгөрсөн шөнө холбооны цомын тэмцээний 1/8 шигшээд доод лигийн “Саттон Юнайтед”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтын 55 дахь минутад Тео Уолкотт гоолдож, багтаа ялалт бэлэглэсэн.

Тэгвэл өдгөө 27 настай Англи эр “Арсенал”-ын төлөө 100 дахь гоолоо орууллаа. Мөн “Их буучид”-ын төлөө 100 гоол оруулсан 18 дахь тоглогч боллоо. “Арсенал”-ын төлөө Тьерри Анри 228 гоол оруулсан амжилтаараа тэргүүлдэг билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.