Испанийн алдарт “Реал Мадрид” 16 дугаар тойрогт хийх ёстой байсан нөхөн тоглолтоо өнгөрсөн шөнө “Валенсия”-тай хийж, 2:1-ээр хожигдсон билээ. Энэ тоглолтод “Реал Мадрид”-ын нэг гоолыг Роналдо оруулсан.
Ингэснээр Мадрид хотын баг 43 тоглолт дараалан гоол оруулж, багийнхаа шинэ дээд амжилтыг тогтоолоо. Хамгийн сүүлд “Реал” 2016 оны дөрөвдүгээр сарын 26-нд Аваргуудын лигт “Манчестер Сити”-тэй 0:0-ээр тэнцсэн. Түүнээс хойш Зиданы баг 42 тоглолт хийж, 113 гоол оруулаад байна.
“Реал” дахин нэг тоглолтод гоол оруулахад, “Барселона”-гийн амжилттай зэрэгцэж ирэх юм. “Барселона” 1942-1943, 1943-1944 оны улиралд дараалан 44 тоглолтод гоолдож, дээд амжилт тогтоож байжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.